Увс аймагт алга болсон өсвөр насны 2 охиныг 31 настай эрэгтэй авч явсан байжээ

Aдмин / Орон нутаг

Увс аймгийн цагдаагийн газарт энэ сарын 24-ний өдөр "Өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш 5 цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна, одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.