16 аймгийн 85 суманд цагаан зудархуу байна

Aдмин / Орон нутаг

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Одоогийн байдлаар 16 аймгийн 85 суманд цагаан зудархуу байна. Тус аймаг сумдад 51.1 мянган малчин өрх, 17.4 сая мал хаваржиж байна гэсэн тоон мэдээлэл бий. Мөн цагаанаар зудархуу 12 аймгийн 40 сум, нийслэлийн хоёр дүүрэг байна. Гуравдугаар сарын 22-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байсан бөгөөд ойрын өдрүүдэд огцом дулаарч, цасан бүрхүүлийн хэмжээ нэлээн багассан.

Улсын хэмжээнд таван сая 922 мянга 957 толгой мал хорогдоод байна. Ялангуяа Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудад малын зүй бус хорогдол өндөр байна. Түүнчлэн 380 өрх бүх малаа алдсан гэх мэдээлэлтэй байна” гэлээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.178] 2024-03-27 10:19:44

Зудын яриа сонгуулийн маргааш дуусах бололтойдогоо Зуд гээд байх юм цастай байх нь малдаа болон билчээрийн өвс цухуйхад ач холбогдолтойг ойлгохыг хүсдэггүй харин үхсэн малын сэг зэм устгах. малжуулах ажил байна биз 2 хоногийн салхи шуурга хавар бүр л болно шүү Сүржигнэхээ багасгаж төлийн дуу сонсгож ээвэр газарын ногоо цухуйсан байна Олон түмний сэтгэлийг 11 цаг бүр зарлага гаргаж айлгахаа зогсооно уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.