Өндөр настай хоёр иргэн малдаа яваад сураггүй болжээ

Aдмин / Орон нутаг

Өнгөрсөн өдөр/2024.03.27/ цаг агаарын байдлаас шалтгаалан төөрсөн, сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарчээ. Тус аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсаныг нээхээр онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байгааг мэдээллээ.

Маргааш буюу гуравдугаар сарын 29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед мэргэжлийн байгууллагын мэдээлэл, зөвлөмжийг дагаж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ эрсдэлд оруулаагүй, хариуцлагатай иргэдэд ОБЕГ-аас талархал илэрхийлэв.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

blox fruits [103.212.116.34] 2024-03-28 21:34:15

3rd

Зочин [103.212.119.68] 2024-03-28 20:48:09

Ooo yanaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaAAAAALAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAQAAAAQQQQQQQQQQAAAA YANADAAA MONGOL MINE ZZZZZOOOOOOOOOOOO OLDOOSOI BILE. HBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBGGGGGVCCCCFFF

Зочин [66.181.160.81] 2024-03-28 18:46:39

Завханы Цагаанхайрхан суманд цас ороогүй юу гэж худлаа мэдээлэл цацаж байдаг юм бэ

зочин [103.57.95.247] 2024-03-28 13:03:35

ОБЕГ хуучин зураг тавьж сүрдүүлдэгээ зогсоо Яг тэр өдрийн бодит байдлын зургийг дүрсжүүлж цацмаар байна Бодит юм хүнд хүрдэг юм

1 [66.181.185.178] 2024-03-28 13:02:31

ЗАЛУУС НЬ ХОТОД ИРЧИХСЭН ТЭНЭГТЭЭД Л ЯВЖ БАЙНА ДАГ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.