ОБЕГ: Малын хорогдол цаашид нэмэгдэх төлөвтэй байна

Aдмин / Орон нутаг

Өнгөрсөн зун нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан. Мөн цасан бүрхүүл эрт тогтож, агаарын температурын хэлбэлзэл их. Эрт хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан манай орны ихэнх бүс нутагт өвөлжилт хүнд боллоо.

Бүс нутгийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээнээс харахад цасны нөлөөгөөр 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд малын амьдын жин эрчимтэй буурч эхэлсэн.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар долоо, эм ямаа тав, үнээ 41 кг-аар буурчээ. Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 16, эм ямаа 11, үнээ 79 кг-аар, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 21 кг-аар буурсан байна. Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй болсон байна.

Түүнчлэн харуулуудын мэдээнээс харахад зудын нөхцөл байдал хүндэрч Дэлгэрэхийн ямааны суурийн нийт малын 50 хувь, Баян-Өнжүүлийн хонины суурийн 45 хувь хорогджээ. Цаашид хаврын улиралд зудтай байсан нутгаар малын жин ихээр буурч, төллөх мал ядарч, улмаар малын хорогдол улам нэмэгдэхээр байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.199] 2024-04-01 22:00:45

Хорогдол бага байлгахын тулд малаа ногоонд цадах хүртэл тэжээх л хэрэгтэй шүү

зочин [66.181.187.57] 2024-04-01 15:55:34

Одоо ийм хуучны зураг үзүүлээд мөнгө гуйдаг жудаггүй байна Ихэнхи газар цасгүй зарим газар цоохортсон борог өвс мал идэж байна Шөнө дулаан байна Өвөлжөөнөөс мал гаргахгүй бол халуудаж гууртаж өтөж болзошгүй байна Мал төллөж цаг наашилжээ Битгий муухай мэдээ байнга цацаачээ Малжуулбал дуугай л өгчмх Шөнөдөө 6-8 гарадус хүйтэн өдөртөө 10 - 21 градус дулаан байна -Малчдын сэтгэлийг үймүүлмээргүй байна Хавар ганц хоёр өдөр салхилгүй яах юм бэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.