Нийслэлийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв. Тухайлбал дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [124.158.108.238] 2024-04-07 16:04:17

24 р сургууль хашаандаа хокей, биеийн тамир, биологийн талбайг бусдад зарж 3 барилга орон сууц босгов.

Зочин [202.21.113.42] 2024-04-03 12:17:27

Хотын гудамжны хог хаягдал бүр хэрээс хэтэрлээ. ААН байгууллагууд эзэмшлийн газруудынхаа хог новшийг цэвэрлэдэг болцгооё. Нэг л их эзэнтэй газрууд гэсэн мөртлөө цэвэрлэх болхоор ямар ч эзэнгүй мэт байх юм. Үүн дээр хариуцлага тооцдог болцгооё. Энэ чинь хотын өнгө үзэмж шүү дээ. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр ойр орчмынхоо хогийг цэвэрлэцгээе

dr [203.98.76.176] 2024-04-02 10:31:08

oros 3 tom jishee

Зочин [202.55.188.99] 2024-04-01 21:36:16

Тийм ш дээ. Жнь: Чингэлтэй дүүргийн 50-р сургууль урд хойноо 2 биеийн тамирын талбайтай бсан. Урд талыг нь Баярс компани , хойд талыг нь бас ямар ч компани билээ дээрэмдэж аваад орон сууц барьчихсан. Тухайн үед сургуулийн багш ажилчид эцэг эхчүүдийн хамт тэмцээд дийлээгүй юм даа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.