Хаан банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлалаа
ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3-р сарын 13-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Компанийн оноосон нэр: “ХААН Банк” ХК
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхар, ХААН театр
Хурал болох өдөр, цаг: 2024 оны 4-р сарын 23-ны өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)
Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4-р сарын 5-ны өдөр
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Танилцуулах асуудал:
- “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга:
- “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга;
- 2023 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга;
- “ПиДаблюСи аудит” ХХК-ийн банкны 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга.
Хэлэлцэх асуудал:
1. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
2. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга, 2024 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах;
3. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг хэлэлцэж батлах.
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
2. “ХААН Банк” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга;
3. ТУЗ-ийн 2023 оны ажлын тайлангийн танилцуулга;
4. ТУЗ-ийн 2024 оны зардлын төсвийн танилцуулга;
5. “ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын төсөл;
6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;
8. Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад бичиг баримт.
Хувьцаа эзэмшигч та 2024 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
- Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг;
- Хурал зохион байгуулах комиссын утас 75153333-3221; 99007781; 86588877,
цахим шуудан investor_relations@khanbank.com.
Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-р дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн 16:00 цаг байна.
"ХААН Банк" ХК
Сэтгэгдэл
зочин [202.55.191.194] 2024-04-03 11:43:07
ядаж өөрсдийн зүгээс банкны харилцагч нарынхаа судалгааг хийгээд ялимгүй шалтгаанаар зээлийн хэвийн бус төлөлтөнд орсон үйлчлүүлэгч нарынхаа зээлийн ангилалыг дээшлүүлэхэд анхаараасай
hezuu bolj baigaa daa ene bank,yalanguya udirlaguud baidal n,baahan har avgai nar bolson [66.181.182.207] 2024-04-02 17:54:16
haan bank ih l gaigui bsan odoo buur udaidlagiin, zasaglaliin dampuurald orj baigaa gaigui mergejiltenguud bugd garaad tanil tal haiz nohodiin hureend ajil n uragshilahaa baisan daa