Айлын хашаанд өнжмөл шар өвс, ашиглагдахаа больсон автобус шатаж байсныг унтраажээ

Aдмин / Орон нутаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 4 дүгээр хэсэгт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 2-ны 12:48 цагт онцгой байдлын албан хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын хашааны 0.5 га талбайд өнжмөл шар өвс, "Хьюндай Аэросити" загварын ашиглагдахаа больсон автобус шатаж байсныг унтраасан байна.

Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.