Амралтын өдрийн цасан болон шороон шуурганаар орон нутагт 12 иргэн төөрч, 21 гэр, 22 байшин нурсан

Aдмин / Орон нутаг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурсан. Энэхүү үзэгдлийн улмаас орон нутагт нөхцөл байдал хүндэрсэн эсэх талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас тодрууллаа. Тус газрын албаны эх сурвалж дараах мэдээллийг өгсөн юм.



Үүсэн нөхцөл байдлын талаар "Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянхонгор аймгийн Жинст, Баянцагаан сумдад 12 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийг эсэн мэнд олсон. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянхонгор аймгийн Жинст, Баянцагаан суманд 21 гэр, 22 байшин, таван гараашны дээвэр, гурван хашаа нурсан байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан" хэмээн мэдээлэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.17] 2024-04-15 17:00:25

Төрийн хамгаалалтанд байгаа малаа аврах гэж яваад амь эрсэдсэн хүмүүст 3 өрөө байр өгөхгүй юу Ялгаварлан гадуурхаж боломгүй Үндсэн хууль зөрчиж байна Үндсэн үүргээ биелүүлж цалин урамшуулал авдаг дайнгүй үед ялгаа алга шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.