Голомт банк Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк болон Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн менежментийн баг 2024 оны 4-р сараас шинэчлэгдэж, одоогоор санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь энэхүү хамтран ажиллах гэрээ юм. Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.
Голомт банк 2022 оноос хойш “Нээлттэй банк” стратегийн хүрээнд харилцагч байгууллагуудынхаа дижитал шилжилтийг дэмжих, технологийн шийдлээр хамтдаа Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.



.jpg)





































































Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр эхэлээ
"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
Нийслэлийн 166 сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэ эхэллээ
Лу.Гантөмөр: Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үед орж ирж байгаа орлогыг ард түмэндээ хувааж өгч байж үнийн өсөлтийг давж гарна
Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа л сайн гэж ойлгож болохгүй
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна