Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 01-09-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Сэтгэгдэл
Heartland [202.126.90.210] 2024-12-01 07:00:32
Сайн төсөв хийхээр сайн ноцолдвол хуулийн хугацаандаа амжихгүй УИХ тарах ЗГ огцрох нигууртай учир яарч гурилдах байх гэсэн таамнал төрмой.......!!!!!!!!!!
Зочин [203.23.49.49] 2024-11-30 09:50:37
Дэмий тэнэхээ болж ажлаа хийгээч. Араар чинь бөглөрөл, утаа угаар аяаа алдаж хулгай луйвар тэнгэрт тулж, луйварчид татвар, үнэ тэнгэрт тулгаж аяаа алдаж байна. Ийм ч улс ийм чтөрийн эрх мэдэлтэнгүүд байх гэж. Яасан ч хүлцэнгүй арчаагүй иргэд вэ
Зочин [204.191.211.127] 2024-11-29 23:35:01
Монгол улсын Төр засагт суусан хүмүүс гадаадад зугаалах гэж томилогддог болов уу гэмээр л явах юм, тэгээд үзсэн харсан зүйл ээ хийж хэрэгжүүлдэг зөв санаа идээгээ ажил болгохгүй юм бна, цаашид тэнэж явдаг байгаа зогсоох хэрэгтэй? Хачин лаларуудыг бодохоос уур хүрэх юм! Эмират гэдэг улс сүүлийн 40 жилийн хугауаанд хөгжсөн шүү дээ, шэтэл УБ ын утаа тортог үгжижо авилга хээл хахуул ямар байгаа билээ, энэ бүхнийг МАН л ийм болгосон??
Зочин [66.181.168.82] 2024-11-29 16:28:19
төсвөө батлуулаагүй байж зугаалахаа урдаа тавих юм
Юү хийж явах нь ойлгомжтой. [66.181.160.106] 2024-11-29 13:42:57
Баян улсаас зээл, буцалтгүы тусламж л гуйж царайчилна биздээ. Тэгээд баахан бизнес, яамдын төлөөлөгчдийг дагуулаад жуулчлуулна биз. Мурийцах уу? Түрүүхэн Шанхайруу тэгэж явсан, дээхэн үед Францад баахан туршлага судлаад л байсан. Кх!