АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК-ийн Монгол-АНУ чиглэлийн нислэгийн нээлт боллоо

Aдмин / Орон нутаг

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани United airlines Монгол Улсад албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ

2023 онд Монгол Улс АНУ-тай албан хэлэлцээр хийж, сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Arilines”компани Монгол Улс руу 2025.05.01-нээс албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын /ССАЖЗ/-ын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна Turkish airlines, Korean Air, Asiana Airlines, Air China тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд United Airlines компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна.

АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч UNITED AIRLINES авиа компани 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийж, оройн 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.

United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.

Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хоорондзорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.

United Airlines авиа компани 2025.05.01-10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлдэнэ.

Нислэгийн цагийн хуваарь:
· Токио (Нарита) ⟶ Улаанбаатар
16:30 – 20:55 Мягмар, Пүрэв, Ням гараг
· Улаанбаатар ⟶ Токио (Нарита)
09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гараг

image

Нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монгол Улсын Засгийн газраас агаарын харилцааг либералчлах бодлого баримтлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар бид сүүлийн хоёр жилд 11 улстай шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан.

2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу өнөөдөр Монгол Улсын гуравдагч хөрш Америкийн Нэгдсэн Улсын “Юнайтэд Эйрлайнс” агаарын тээвэрлэгч Улаанбатар чиглэлд анхны нислэгээ эхлүүлж байгаад баяртай байна.

Америкийн Нэгдсэн Улсын иргэд, жуулчид төдийгүй Монгол Улсаас АНУ-д сурч, амьдарч байгаа манай иргэдийг хоёр орны хооронд дэлхийн топ агаарын тээвэрлэгчийн нислэгээр түргэн шуурхай, тав тухтай зорчих боломж нээгдэж, холын Америк бидэнд ойртлоо.

Энэхүү нислэг нь Монгол Улс дэлхийтэй харилцах шинэ гарц төдийгүй агаарын харилцааг өргөжүүлэх, олон улсын тээвэр логистикийн сүлжээнд идэвхтэй, нөлөө бүхий оролцогч болохоор хийж буй ахиц дэвшлийн илэрхийлэл юм. Шинэ чиглэл нээгдсэнээр худалдаа, аялал жуулчлал, боловсрол, хөрөнгө оруулалт зэрэг манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд онцгой чухал салбаруудад шинэ боломж, шинэ гарц нээнэ гэдэгт итгэж байна.

“Юнайтэд Эйрлайнс”-ын хамт олонд дахин баяр хүргэе. Бид цаашид олон жилийн турш харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Юнайтэд Эйрлайнс”-Монголд тавтай морилоно уу. Монголчууд бидний хэлдгээр Мөнгөн цагаан хүлгийн тань хөөрөх тэнгэр нь цэлмэг, буулт нь үргэлж зөөлөн байх болтугай хэмээн ерөөе. Баярлалаа" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.234] 2025-05-02 17:58:42

ФАШИСТУУД ЗАЙЛ

Зочин [66.181.184.132] 2025-05-02 19:29:02

gajig

Зочин [202.9.46.120] 2025-05-02 10:55:09

Нисэх буудлын чингис хаан гэсэн нэр зохихгүй байна.

Зочин [66.181.184.132] 2025-05-02 19:28:42

harin tiimee

Зочин [202.9.46.246] 2025-05-02 09:58:43

Токиогоос хаанахын ямар онгоцоор Америкад очиж буух унаагаа яаж зохицуулж байна вэ??

Зочин [66.181.184.132] 2025-05-02 19:29:24

Yu ch geed baigaa yum

ТОДРУУЛНА УУ [103.57.93.37] 2025-05-02 11:04:37

БАЯРТАЙ МЭДЭЭ БАЙНААА ЭНЭ БОЛ. ГЭХДЭЭ АМЕРИКИЙН БАРУУН ЭРГИЙН АЛЬ ХОТООС ЭХЭЛЖ НИСЭЭД ТОКИОГ ДАЙРЧ УЛААНБААТАРТ БУУХ ЮМ БОЛ? АМЕРИК ГЭХЭЭР ОЙЛГОМЖГҮЙ БАЙХ ЮМ. ЭРГЭЭД МӨН ЭНЭ МАРШРУТААР НИСЛЭГ ҮЙЛДХ ҮҮ? эНЭ ТАЛААРАА ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙГУУЛЛАГА НЬ АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ НИЙТЭД ТҮГЭЭГЭЭЧЭЭ

Тэнэг [86.85.55.114] 2025-05-02 09:42:01

Оросууд Чингис хаан буудлыг хорин жилээр авах юм бол наад америкуудыг чинь ирүүлэхгүй. Нислэгийг нь олон шалтаг хэлсээр байгаад болиулна даа. Тэгээд ч Монгол улс удаан чимээгүй үхлээр сөнөж эхэлсэн учраас Монгол гэдэг үндэстэн байхгүй болж энэ нутагт зөвхөн гаднаас ус авчирч уудаг цэргийн баазууд байрлана. Орон орны цэргийн баазууд эргэн тойрны улсуудаа, нэг нэгээ хянах гэж. Харин Монгол гэж улс газрын зургаас хасагдана. Монгол хүмүүс бүгд үхэж сөнөх тул. Ураны урт хугацааны хордолт.

Зочин [86.85.55.114] 2025-05-02 09:44:07

Бүгд үхнэ ш дээ. Хүрэлсүх гуай ч наснаасаа эрт халина. Үр хүүхэд нь богинохоон наслаад үржиж амжилгүй үхнэ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000