Үндэсний номын 37 дахь удаагийн баяр өнөөдөр болно

2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
9:30 цагт: “Эрүүгийн хуулийн 13.14 ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 4 дүгээр сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
13:00 цагт: “Улаанбаатар травэл экспо-2025” аялал жуулчлалын үзэсгэлэн Улаанбаатар зочид буудалд болно.
14:00 цагт: “Үр дүнд суурилсан төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.
-37 дахь удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадам эхэлнэ.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Завхан аймагт өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд болно.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл