Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзлаа

Aдмин / Орон нутаг

Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 14 сумын 71900 гаруй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлах, халамжаас хөдөлмөрт уриатай ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Тус газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2.2 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагджээ.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрт бэлтгэх, сургах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн дэмжих, түр ажлын байраар хангах зэрэг төсөл хөтөлбөрт 287 хүнийг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 584 сая төгрөг зарцуулаад байна.

2021 оноос иргэдийг ажилд зуучлах, малжуулах хөтөлбөр, мэргэжил олгох сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажилласнаар Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авах иргэдийн тоо 634-өөс 129 хүртэл багасжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд сумдаас бусад 12 сум өнөөдөр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан сайхан мэдээтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг тохижуулж өөрийн байранд нээж үйл ажиллагааг нь тогтмолжуулаад байна.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000