ӨНӨӨДӨР: “Цэргийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа болно

2025 оны зургадугаар сарын 13-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг Төрийн ордонд болно. Холбогдох утас: 80863288, 88057167
10:00 цагт: Дотоодын цэргийн байгууллагад татагтан ирсэн залуусын “Цэргийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа Дотоодын цэргийн 05 дугаар ангид болно. Холбогдох утас: 99964588
10:00 цагт: Жуулчдад зориулан долдугаар сарын 1-10-нд “Клеопатра” жүжгийг тоглох тухай хэвлэлийн хурал УДБЭТ-т болно. Холбогдох утас:88038882
“Эрчим хүчний шилжилт технологи ба экологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал хурал үргэлжилж байна. Холбогдох утас: 99092150
-Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.
-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн долдугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл