Хэнтий аймаг хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг-Нэг агт” аяныг дахин хэрэгжүүлж эхэлжээ

Aдмин / Орон нутаг

Хэнтий аймаг хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг-Нэг агт” аяныг дахин хэрэгжүүлж эхэлжээ. Тус аян нь хил орчмын аюулгүй байдлыг хангах, хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд анх 2014 онд, мөн 2022 онд амжилттай хэрэгжүүлж байсан аж.

Энэ жил “Нэг баг-Нэг агт” аяныг тус аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мөн сумдын Засаг дарга нартай байгуулсан “Төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн гүйцэтгүүлэх” гэрээний хүрээнд гурав дахь удаагаа хэрэгжүүлж буй юм байна.

Аяны хүрээнд Хэнтий аймгийн 18 сумын 89 багаас уналгын агтыг хандивлаж, Хилийн цэргийн 0287 дугаар ангийн хилчдийн морины хангалтыг нэмэгдүүлж байгаа аж.

Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь уржигдар хилчдэд уналгын агтыг хүлээлгэн өгч, хилчдийн хариуцлагатай, амаргүй албанд талархал илэрхийлжээ. Тэрбээр “Дархан хилийн манаанд зогсож буй хилчид бол эх орны маань бат найдвартай хамгаалалт. Та бүхний албанд аймаг, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг” хэмээн онцолсон байна.

Энэхүү аян нь нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллагуудын хамтын оролцоог бий болгож, эх орныхоо хилийн манаанд бат бөх дэмжлэг үзүүлж буй сайн жишээ болон төлөвшжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000