ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнгөрсөн ням гарагт буюу зургаадугаар сарын 22-нд боллоо.
Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатын төлөө Монгол Ардын Намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас 3, ИЗНН-аас хоёр, бие даан нэр дэвшигч есөн хүн өрсөлджээ.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Нам нийт 61 мандатын 35-д буюу 57 хувьд ялсан байна. Харин АН-аас 22, бие даагч дөрвөн хүн нөхөн сонгуульд ялсан бол ХҮН болон ИЗНН нэг ч суудал аваагүй байна.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.39] 2025-06-26 21:48:11
ХҮН, ИЗНН гэх мэт дарга дагасан хэдхэн хүнтэй нам сонгуульд орж сонгууль үймүүлхээ болих хэрэгтэй дээ
Нямжав Нямжав [103.229.121.194] 2025-06-23 20:15:30
ХҮН жинхэнээсээ НҮХ болох зам руугаа шуударлаа