УИХ төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газар 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
УИХ өнөөдрийн чуулганы хуралдааныхаа эхэнд төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэхийг дэмжив. Улмаар 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл