“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133-р сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ. Тодруулбал, зургадугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, долдугаар сарын 1-ний 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм байна. Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл