"Багануур"-ын уурхайчид ТУЗ-ийнхөө шийдвэрийг эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа илэрхийллээ

"Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Тус компани нь Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай бөгөөд 1200 ажилчин уурхайчинтай.
"Багануур" ХК-ийн ТУЗ нь ээлжит бусаар хуралдаж, одоогийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг огцруулах шийдвэр гаргасан байна. Үүнийг ажилчид нь улс төрийн зорилготой хууль бус шийдвэр хэмээн үзэж, гомдолтой байгаагаа илэрхийлж эхэллээ. ТУЗ гаргасан шийдвэр, үндэслэлээ уурхайчдад биечлэн танилцуулах шаардлагыг компанийн ажилчдын зүгээс гаргалаа.
Эргэн сануулахад, "Эрдэнэс Монгол" нэгдэл 6 сарын өмнө Д.Түвшинжаргал удирдлагатай "Багануур" ХК-ийг сайн ажиллаж байна хэмээн үзэж, нэгдлийнхээ оны шилдгээрээ шалгаруулж байсан билээ.
Б.БАЯР
Сэтгэгдэл
Ахмад уурхайчин [202.126.90.181] 2025-07-09 20:40:27
ТУЗ ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөх болсон тухайгаа маш тодорхой уурхайчидад танилцуулах хэрэгтэй. Сүүлийн үёд юм л бол төрийн өмч болгох санаа идэвхижиж, ТУЗ нь ЗГ, ТӨРИЙН ӨМЧ, ЯАМ төлөөлөл болж байгааг болих хэрэгтэй. Энэ нөхөд Гүйцэтгэх захиралыг томилж өөрийн хүн болгон элдэв шахаа хийдэг буруу тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.