СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давжээ

Aдмин / Орон нутаг

Долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урд тамир, Хойд тамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 20-120 см-ээр нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давсан байгаа аж. Орхон, Хөгшин орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 5-10 см даван үерлэж буй бол Орхон гол Бат-Өлзий сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 1-5 см даван үерлэж байна.

Төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсоор байгаа бөгөөд хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрджээ.

Иймд иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000