Аялагчдад аадар борооны үеэр өндөрлөг газар хоноглохыг зөвлөж байна

Aдмин / Орон нутаг

Завхан аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас усархаг аадар борооны үеэр үерийн эрсдэл үүсэхээр байгаа тул малчид иргэд, тээвэрчид, аялагчид үер усны аюулаас сэрэмжилж, аялагчид аль болох өндөрлөг газарт хоноглох, аянга цахилгааны аюул эрсдэл, нөөлөг салхинаас болгоомжтой байхыг анхааруулж байна гэж мэдээлжээ.

Өнөөдөр Завхан аймгийн нутгийн хойд, Хангайн уулсаар бага зэргийн бороо, өдөртөө нутгийн төв, Хангайн уулсаар дуу цахилгаантай, аадар бороо орно. Болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27…+32 градус дулаан байна.

Улиастай, Тосонцэнгэл орчмоор бага зэргийн дуу цахилгаантай, аадар бороо орж буй бөгөөд салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байгаа аж.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000