ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ: Шинэ жилд нийслэлд 135.582 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана

Aдмин / Боловсрол

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 4-нөөс 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.

Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насны бүлгээр авч үзвэл:

  • 2 настай - 30’304
  • 3 настай - 31’843
  • 4 настай - 35’698
  • 5 настай - 37’837 хүүхэд байна.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх хэрэгтэй аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.