Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль зохион байгуулагдана

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль 17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү уламжлалт сургууль энэ жил ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт явагдахаараа онцлог бөгөөд Монгол Улсын талаас оролцох бүрэлдэхүүн хээрийн байрлалд шилжиж, сургуулийн өмнөх жигдрэлтийг хангаж эхэлжээ.

Жигдрэлтийн сургуулийг тасаг, салаа, рот, батальон гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, төрөл мэргэжлийн цэргийн хичээлийн цэгүүдийг төхөөрөмжлөн сургалт дадлагыг явуулж байгаа аж.

Тэр дундаа хамтарсан сургуулийн агуулга, хөтөлбөр шинэчлэгдсэний дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Мэргэн буудагч бэлтгэх төв болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн сургагч багш нар түргэн буудлага, жижиг бүлгийн тактикийн мэдлэг, дадлага олгож буй юм байна.

“Сэлэнгэ-2025” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр ажиллах аж. Хамтарсан сургуульд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнээс гадна Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргээс тус тус томилгоот бүрэлдэхүүн оролцох юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.