Дүүжин замын тээврийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна

Aдмин / Орон нутаг

Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажлыг 2025 оны хавраас эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусч, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа бөгөөд уг ажил нийт гүйцэтгэлийн 5 хувьд хүрээд байгаа аж.

Төслийн хүрээнд Франц улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулж байгаа бөгөөд эдгээрээс 67 чингэлэг төслийн талбайд буужээ.

Пома группын төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын металь эд ангиудын холболт хийж гүйцэтгэж байсан бол эдгээр бүтээцүүдийг тулгуур баганы суурийн талбайд байршуулаад байна. Улмаар үндсэн тулгуур баганыг суурьлуулах ажил ирэх 7 хоногоос эхлэх юм байна.

Харин төслийн хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн дүүжин зам нь 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөгджээ.

Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан байна. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүн амын нягтаршилтай бүсүүдийг холбох, жуулчдын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох аж.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй.

Нийтийн тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн, байгальд хоргүй, шинэлэг шийдлийг нутагшуулахад чиглэж буй энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [103.57.95.32] 2025-08-13 15:36:02

Тургуур баганыг яахаараа Францаас авдаг байна аа? Францаас авахад ямар үнэтэй, тээврийн зардал нь хэд? гэдгийг мэдээлэх албан тушаалтан бий болов уу? Франц өөртөө тулгуур баганыг Хятадаас л авдаг байгаа даа. Барилга байгууламжийн бэлдэц, ажиллах хүчний зардал Хятадад л хамгийн байгаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.