Путины онгоц

Д.Тулга / Улстөр

Ерөнхийлөгчийн захиргааны мэдэлд тусгай Россия нисэх отряд, агаарын бааз байдаг. Тэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, Думын спикер зэрэг дээд албан тушаалтнуудаас гадна Оросын шашны тэргүүнд үйлчилдэг.
В.Путин хоёр онгоцтой. Ил-96-300, Ту-214СР.. Эдгээр нь бүгд "Внуково-2" нисэх буудалд байрладаг байна. Онгоцнууд цэрэг, арми, цөмийн зэвсгийн байгууламжуудтай шууд холбогдох, нууцлалтай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Шаардлагатай үед байлдааны ажиллагааг ч удирдах боломжтой. Шинэ онгоц болох ИЛ-96-300-ийг америкчууд " Нисдэг Кремль" гэж хочилдог бөгөөд цөмийн дайны үед цацраг идэвхит туяаны нэвчилтээс салон нь хамгаалагдсан. мөн агаар-агаар. газар-агаар ангиллын пуужингийн довтолгоог эсэргүүцэх хөдөлгүүрийн гарах байгууламжийн дулаанаас илүү дулаан ялгаруулдаг хэт ягаан туяаны цацруулагчтай. Инфракрасная ловушка гэдэг.

Бас нэгдүгээр хүнийг аврах капсультай аж. Ту-214СР- Самолёт ретранляции буюу нэгдүгээр хүнийг дамжуулан зөөгч үүрэгтэй байдаг. Хуулийн дагуу онцгой байдлын үед сөнөөгч онгоц хамгаалалтанд нь дагалдан нисдэг аж. Хамгаалах бүрэлдхүүний сөнөөгч онгоцны нисгэгчдийг маш өндөр шалгуураар авдаг байна. Хамгаалалтын сөнөөгч онгоц бүрэн байлдааны зэвсэг агссан байдаг аж.


Сэтгэгдэл

үглээ өвгөн [59.153.114.58] 2025-08-16 20:42:17

ОРОС хүчтэй гүрэн. Америктэй тохиролцох байхаа

Зочин [75.164.150.169] 2025-08-16 10:26:42

ерөнхийлөгчийн онгоц шашны тэргүүнд үйлчилнэ ч гэх шиг хаа газрын оркууд бүгд адил юмдаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.