ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: “Монгол-Японы олон улсын бизнес инновацын форум" МҮХАҮТ-д болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 7 дугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хороонд болно.
14:00 цагт: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл түүнийг хэрхэн мөнгө хүүлдэг, орлогоо нуун дарсныг илчилж, салбарын сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
-УДБЭТ-ын тоглолтын 62 дахь улиралд гадаад, дотоод хамтын ажиллагаагааны санамж бичиг үзэглэх болон цаг үеийн мэдээллийг хүргэх хэвлэлийн хурлыг зохион байгуулна.
Улаанбаатарын “Их дуулга” жүдо бөхийн тэмцээнийг манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулна.
-Тээврийн товчоод дээр нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тарваган тахлаас сэргийлж шалгана.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
Сэтгэгдэл