ЗГ: НӨАТ-ын тухай хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Гүйцэтгэх засаглал өнөөдрийн хуралдаанаараа:
-"Экспортыг нэмэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-"Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
-"Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, 2025-2026 оны хичээлийн жилд ЕБС-ийн бага ангид заах гадаад хэлний боловсрол, боловсролын цахим шилжилт зэрэг танилцуулгыг сонсох аж.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл