Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Aдмин / Улстөр

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Зүүн өмнөд Ази дахь чухал түнш орон болох Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв.

Энэ хүрээнд зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо.

Талууд хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Түүнчлэн иргэд харилцан зорчих болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд тээвэр, логистикийн маршрут бий болгохын чухлыг онцлов.

Сайд Тонгсаван Фумвихан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын үеэр ярьж, тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, байгууллагууд нягт хамтран ажиллаж буйг талууд сайшаан улам бүр идэвхжүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.