ФЕАЛАК: Гадаад хэргийн сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна

Aдмин / Улстөр

Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Өчигдөр тус форумын Ахлах албан тушаалтнуудын 24 дүгээр уулзалт зохион байгуулагдав. Тус уулзалтаар Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, уулзалтын дүнгээр батлах “Улаанбаатарын Тунхаглал” баримт бичгийн төслийг хэлэлцэж, эцэслэв.

Түүнчлэн ФЕАЛАК-ын Сангийн Удирдах зөвлөл, улс төр, соёл, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн ажлын хэсгүүд болон ФЕАЛАК-ын Цахим нарийн бичгийн даргын газар үйл ажиллагааныхаа үр дүнг Ахлах албан тушаалтнуудын 24 дүгээр уулзалтад тус бүр танилцуулж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэв.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Гадаад харилцааны яаманд болно.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.