“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэр

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2025 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо.
Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.
Автоматаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/3817 тоот албан бичгийг үндэслэн 404 хүүхдийн нэрийг зарлаж байна.
Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.
Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ.
Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм.
Жагсаалтад багтсан хүүхдүүд МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоотоос болон 99949945, 99889379 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.
МОНГОЛ УЛСЫН СУМ, ХОРОО ТУС БҮРЭЭС ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДИЙН НЭР:
Хүүхдүүдийн нэртэй танилцах бол https://president.mn/34023/
Сэтгэгдэл
Иргэн [66.181.188.137] 2025-09-04 11:30:05
Ерөнхийлэг ээ - Тэтэглэгчин хэтэрлээ !!!!!!!өөрсдийг бэлэн улсын мөнгө хөрөнгөөр Өөрөө өгч байгаа юм шиг туулахаа болиоч!!!!!!!! Ард иргэдээ яг тачигтай хүүхэн хараад Огцордог шигээ нэг хараарай !!!!!!!!Яаж амьдарч байна !!!!!!!гэр хороолруу нэг яваад алхаад үзлээ !!!!!!!!дээгүүр хөвөөд л нэг загнаж солиороод л хүүхэд загнаж байгаа юү Тэнэгтээд арай ч дээ улс чинь бүр ядууруу явж байна.!!!!!!!та халамж өгөөд ллллл!!!!!@!
Зочин [150.228.177.109] 2025-09-03 08:39:50
Монголд ирж суралцахад илгээмж бна уу!! Онигоотой юмаа, ямар улсын Еронхийлогч еерийн боловсролыг дорд гэдгийг батласан ийм юм хийж бнаа?!!!
Зочин [66.181.186.149] 2025-09-03 18:32:22
Чи новш минь,МУИС-ийн босгоор давж үзчихээд юм ярь
Зочин [1.182.15.141] 2025-08-30 21:40:07
Phillipined angil helni surgaltand hed mal yavulsanaas l deer
ss [202.131.228.190] 2025-08-28 17:45:51
энэ тэнэглэлээ боль, улсын мөнгийг дэмий юманд үрж байна
Зочин [103.212.116.185] 2025-08-28 12:51:45
МАНАН гийн залгамж халаа юу ?