НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгосноор нэг өрх жилдээ 2.5 сая төгрөг буцаан авах тооцоо гарчээ

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан өдрөө авлигатай тэмцэнэ гэдэг бол уриа, лоозон төдий зүйл биш гэсэн байр суурины үүднээс “Авлигатай тэмцэх, авлигын индексийг бууруулах” цогц хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.
Үүний хүрээнд иргэд, олон нийтийн итгэлийг унагаж буй асуудлуудыг шалгаж шийдвэрлэх, авлигыг нөхцөлдүүлж байгаа хүчийн зүйлс буюу дунд, доод шатны хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах төслүүдийг эхлүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаа, зарим мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэж эхлээд байгаа аж.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэтгэлцэхдээ "Авлигатай тэмцэх нь зөвхөн Засгийн газрын ажил биш тул Улсын Их Хурал, сөрөг хүчин, төр, нийгмийн хамтын ажиллагааг чиглүүлж, хууль сахиулах байгууллагуудаа дэмжиж, хараат бус байдлыг нь хангаж байж үр дүнд хүрнэ" хэмээн уриалсан юм.
Тэрбээр олон улсын нөхцөл байдал геополитик тарифын дайнаас шалтгаалаад нүүрсний үнэ хоёр дахин унасан, нөгөө талаас татварыг бууруулах, цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх нийгмийн эрэлт, шаардлагын хайчин дунд байгааг хэлж, ийм үед бүх реформыг нэгэн зэрэг хийх боломжгүйг дурдсан.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Монгол Улсын 2026 оны төсөв эдийн засгийн мөчлөг сөрсөн төсөв болохыг тайлбарлав. Тэр "Хэдийгээр гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалан төсвийн орлого буурч байгаа ч Засгийн газар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5.0 хувь болгож нэмэгдүүлэх зэргээр дундаж давхаргаа дэмжих бодлого баримталж байна" гэсэн юм.
Энэ бодлого нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн 80.0 хувьд өгөөжтэй бөгөөд дөрвөн ам бүлтэй айл жилдээ 2.5 сая төгрөг буцааж авах тооцоо гарч буйг тайлбарлав. Мөн далд эдийн засгийг ил болгож, татварын бааз суурийг нэмэгдүүлэн, шударга, нээлттэй болгосноор нийт татвар төлөгчдөд учирч байгаа татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулаад зогсохгүй энэ хэмжээгээр эдийн засаг дахь төрийн оролцоо буурна гэж хэлэв.
Түүнчлэн дундаж давхаргыг дэмжих татварын хөнгөлөлтийн бодлогоор 800 мянга хүртэлх төгрөгийн татварыг хөнгөлж, чөлөөлөхөөр тооцож буйг дурдан, 1.0 хувийн татварын бодлогоор жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц реформыг нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн хүрээнд төлөвлөж буйг танилцуулав.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [104.28.68.90] 2025-09-29 12:57:13
Hudlaapoprohoo bolimoor ym
зочин [66.181.184.84] 2025-09-29 10:10:58
Бодит амьдрал дээрээ буугаач ээ, дандаал сансрын юм ярих юм даа. Иймэрхүү судалгаагаа ч зөв гаргаж хийчихэж чадахгүй. Яана даа яана!.
Зочин [66.181.177.94] 2025-09-29 09:15:37
Ineedtei emgeneltei yumaa. Nileen undur orlogotoi manaih l uliraldaa 150000 l avdag 2.5 dahin nemegdeed 350k l buyu jildee 1400000 avbal ih yum. Sariin noat butsaalttai burtguuldeg zarlaga n 2-3 say, noat-gui n emneleg ayalal jijig delguur zah Dunjingarav g.m bas bagadaa 1-2 say. Irged mini iim jujigt itgeed hereggui shuu
Бархүү [59.153.114.74] 2025-09-29 09:58:16
Үнэн шүү, одоо бүгд карт уншигч байхгүй шилжүүлчих гэнэ Муухай Монгол хүн аргыг нь олчихно Иймдээ ч хөгжихгүй байгаа За тэгээд үнэн үг хэлсэнд Бүгд өстэй болдог до Гуагалцгаана биз
Зочин [66.181.188.142] 2025-09-29 08:06:31
Ясны хорон лррууд шүү. Иргэдээ яаж шулах уу л гэж хорон хорон юм сэднэ. Харин өөр сувгаар төр засгийн бодлогоор мөнгө олох тал дээр зүгээр л дүф. Гадныханд баялгаа зүгээр алдана. Оюу толгойг хар. Зүгээр л дээрэм.