ТҮҮХ СӨХЬЕ: З.Энхболд гарын үсэг цуглуулж байж, Тавантолгой стратегийн ордоо авч үлдсэн шүү

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн судлаач Б.Гантөмөр өнөөдөр өрнөж буй үйл явдалтай холбож өнгөрснийг сөхжээ. Тэрбээр "10 жилийн өмнөх түүх сануулахад Тавантолгойн нүүрсний ордыг өмнөд хөршийн “Шинхуа энержи” компанид өгөхөөр хэсэг бүлэг гишүүд зүтгүүлж байсан байдаг шүү. Алдчихсан бол хэдүүлээ одоо талцаж хэрэлдэх ч үгүй байсан биз!
Тавантолгойг “Шинхуа энержи”-д өгөхгүйн тулд тухайн үед Их хурлын дарга байсан З.Энхболд гишүүдээс гарын үсэг зуруулахаар хөөцөлдөж, MCS-ээс санхүүжилт аваагүй 45 гишүүдийн нэр хэвлэж, өөртэйгөө нийлээд 39 хүний гарын үсэгтэйгээр эсэргүүцэж, стратегийн ордоо авч үлдсэн байдаг.
Энд гарын үсгээ зурсан эдгээр 39 гишүүдийн ачаар бид Тавантолгойгоо байгаа!
Энд гарын үсэг нь байхгүй 6 гишүүд бол гарын үсэг зурахаас татгалзсан гишүүд болно.
Нэр нь байхгүй 31 гишүүд MCS-тэй холбоотой.
Тухайн үед 2012-2016 онд сонгогдсон УИХ гишүүдийн нэрийг эндээс http://www.mglnews.mn/content/read/60846.htm үзэж болно.
УИХ-ын 2015 Хаврын чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга З.Энхболд "Таван Толгойн гэрээ"-ний талаар хэлсэн үгийг эндээс https://youtu.be/zAEvp-MKXEg?si=XN16_DNynyNRQ8mY үзээрэй.
Сэхээтэн гэх нэртэй зарим нийтлэлчид “Шинхуа энержи”-д Тавантолгойгоо өгөх хэрэгтэй гэж нийтлэлээрээ дэмжиж байсан санагдана.
ТАВАНТОЛГОЙН стратегийн орд газарт холбогдох баримт бичгүүдийн эмхэтгэлийн 1-р хэсгийг эндээс https://1drv.ms/.../EXHeMaIFVI9NpeErHYkNM3QBT12Ymfx573yBp...
2-р хэсгийг эндээс https://1drv.ms/.../EYVZEnVNJyhMuUj... татаж үзээрэй.
Хэн нь манай тал вэ гэдгийг сайн бод, бод…" гэв.
Сэтгэгдэл