Улсын Их Хулгайчдын дайныг шүүсэн Цэцийн шийдвэр

Aдмин / Улстөр

МАН-ын бүлэглэлүүдийн үзэл бодлын зөрчил монголын зовлон болж, тэд тайзан дээр жүжиглэж чадаж байна. Ялангуяа энэхүү МАН-ын зодоонд ёс зүйгээ алдсан 80-аад оны алдах зүйлгүй улс төрчид мэдэн будилан манлайлан оролцож, Цэцийн танхимд ч тэд дур зоргоороо аашилж, өөрсдийгөө монголын эзэн хэмээн бодож суух аж. УИХ-ын гишүүн болохоор хаана ч дур зоргоор аашилж болдог гэдгийг орчин цагийн улс төрчид яруу тодоор харуулдаг боллоо. Тэдэнд эрх байна, гэвч тэдэнд үүрэг алга....

Монголын улс төрд 60,70 оны улс төрчид сахилга баттай, бас арай зүйтэй байсан санагдана. Гэтэл шинээр төрөн гарч буй улс төрч нэртэй 80-аад оныхон энэ улс орныг самрах ажлын гол буруутнууд гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр өрнөж буй МАН-ын дайн бол ард түмний төлөө хийж буй гэгээн үйлс ердөө биш. Тэд МАН-ын тамгыг хэн атгаж суух, эрх мэдлийг хэн төвлөрүүлэх, сонгууль бүрээр тойрог гуйсан нөхдүүдээс хэн татаас авах, 27 онд хэн Ерөнхийлөгчийг зүтгүүлэх вэ гэсэн эрх мэдлийн төлөөх дайнаа л хийж байна. Аль нэг талд нь орж, хоорондоо талцах хэрэггүй ард түмэн минь. Угаасаа тэд ард түмний төлөө биш. Учир нь иргэд зээлээс зээлний хооронд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Ганцхан жишээ татахад, 2016 онд багш нарын цалин 600-аад мянган төгрөг байсан, эмч нарын цалин 800 орчим мянган төгрөг байж. Тухайн үед Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байв. Харин 2026 онд Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг болжээ. Бараг 5 дахин тэлсэн төсөв хэний халаасанд ордог бэ…Байшин барилга, тендэрээр дамжаад улс төрчдийг угждаг гэдэг нь тодорхой болсон. Эсрэгээрээ ард түмний цалин өнөөдөр 5 дахин нэмэгдсэн үү? Дээр иш татсан багш нарын цалин одоо 5 дахин нэмэгдсэн бол 3 сая төгрөг, эмч нарын цалин 4 сая төгрөг байх байлаа. Гэтэл 5 дахин тэлсэн төсвийн орлого ард түмний халаасанд орж, амьдралын чанарыг 5 дахин нэмэгдүүлсэнгүй. Харин төрд суусан цагаан захтан, цүнх баригчдын амьдралын түвшин л 50 дахин нэмэгдээд байна.

Ерөөсөө МАН-ын зодоон бол тэдний эрх мэдэл, мөнгөний төлөөх зодоон гэж хэлж болно. Иймээс “улсын их хулгайч”-дын зодооныг шүүсэн Цэцийн хурал өчигдөр олон нийтийн анхаарлын төвд байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ-ийн Их суудлын хурлаар хэлэлцэж, УИХ-ын талаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар, Х.Булгантуяа, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Э.Болормаа, Л.Энхнасан нар оролцсон бол Засгийн газрын зүгээс ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон нар оролцов. Мөн гэрчээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар ирэв. Цэцийн хурлын үеэр Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын чуулганы хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Хууль мэдэхгүй өмгөөлөгч авна” гэсэн нь олны анхааралд өртөв. Учир нь тэрээр УИХ-ын чуулганыг удирдаж байхдаа бүх зүйл хуулийн дагуу явж байна хэмээн хэлж байсан ч ҮХЦ-д ирэнгүүтээ хууль мэддэггүй болж хувирлаа хэмээн олны дургүйцэл төрөв.

Мөн энэхүү хуралд Засгийн газрыг төлөөлөн оролцсон ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Би Х.Булгантуяад ТББХ-ны саналын томёоллоор санал хураалт явбал төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болж магадгүй шүү гэж сануулсан, Х.Булгантуяа үл тоосон” хэмээн мэдэгдлээ. Энэ мэт тэдний маргаан эрх мэдлийн төлөөх үймээн үргэлжилж байна. Одоо энэхүү үймээнээ түмний зовлон болгох гэж улайрч буй нь харамсалтай.

Үндсэн Хуулийн цэцийн хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалсан бөгөөд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг ҮХЦ хүлээн аваагүй юм. Мөн цэцийн хурлын үеэр буюу өчигдөр 14 цагт уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн хуралдааныг орхин гарсан нь олны анхааралд өртлөө.

Ингээд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор хуралдсан шийдвэрээ өчигдөр 22цаг 30 минутанд танилцууллаа. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэхдээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.

Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.

Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.

Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.


Сэтгэгдэл

Z [202.126.89.35] 2025-10-23 10:42:13

Одоо цаашаа төриийн эрхийг хууль бусаар авахыг завдсан учир хуулийн шийтгэлийг нь оногдуулах хэрэгтэй..

Зочин [66.181.191.34] 2025-10-23 10:15:05

Хүн нэг л эд хөрөнгөний шуналтай болчихвал улайрчдаг, засардаггүй гэдэг. Монголд ирсэн Манжийн хаан тэмдэглэлдээ Монгол ноёдын эд хөрнгөний төлөөх хүсэл шуналын дийлдэшгүй ихийг, түүнийхээ төлөө улайрсан байдагийг гайхан бичсэн байдаг. Яг одоогийн МАН-хан шиг

Зочин [192.82.92.42] 2025-10-23 09:50:33

Уос тер бол залуусын ажил биш. Амьдрах чадваргуй, хоосон толгойтой ( иргэдийн татварын менгеер гадаадын хавтас худалдаж авсан) , ховдог шунахай, ес зуйгуй, амьтны инстикттэй этгээдууд намаар дамжиж терд шургалахыг хаах цаг болсон!!!! Ур дун нь УИХ-ын царай!

Зочин [66.181.187.85] 2025-10-23 09:15:45

МАН доторхи шинэ залуу үе, байр сууриа хадгалах гэсэн хууччуулын хоорондох тулаан гэж харж байна. за энэ ч яахав , Харамсалтай нь ҮХЦ-ийн дарга гэж согтуу толгой үүнийг шүүж байгаа нь төрийн эмгэнэл юмаа даа, яаж согтуурч байлаа, жирийн нэг албан хаагч бол дотоод журмын дагуу гээд аль хэдийн ажил амьдралгүй болчихсон байгаа, гэтэл төрийн албан байранд яаж согтуурч аашилж байгаагий нь Монгол даяараа харлаа , яагаад хууль үйлчилдэггүй юм бол, шударга ёс хаана байнаа

Зочин [188.162.254.48] 2025-10-23 09:10:11

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Зочин [103.57.92.58] 2025-10-23 08:04:30

МАН ыг тараах хэрэгтэй. УИХ д 2 оос дээш удаа сонгодоггүй хуультай болох хэрэгтэй. Насны хязгаарыг 35-60 болгож 60 нас хүрвэл тэтгэвэрт гаргадаг ёсыг дагадаг болгох хэрэгтэй

Зочин [203.217.139.240] 2025-10-23 09:22:15

яг зөв наасаараа зууралдсан юмнууд болих хэрэгтэй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.