Г.Занданшатар: Цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь уншиж, утга санааг нь зөв ойлгох нь зүйтэй

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох асуудлыг танилцууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёр дахь заалтад заасны дагуу Ерөнхий сайдын хувиар Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаснаа олон нийтэд мэдээлсэн.

Уг асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулж, мөн 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын 1/111 тоот албан бичгээр УИХ-д хүргүүлсэн бөгөөд түүнээс хойш 24 хоногийн хугацаа өнгөрөөд байна.

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Л.Мөнхбаатарыг ХЗДХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Б.Энхбаярыг уг албан тушаалд томилох асуудлыг энэхүү хуралдаанаар танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайдаар томилогдох Б.Энхбаярын намтар, холбогдох мэдээллийг УИХ-д албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн болно. Иймд эрхэм гишүүд та бүхэн энэхүү саналд дэмжлэг үзүүлж, Монгол төрийн үйл хэргийг цаашид урагшлуулахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бялагтаа эзэн Монголын төлөөх тэмцэл үргэлжилж байна.

Монгол Улсад хулгай, худал биш, үнэн ялж, шударга ёс бэхжих болтугай. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ. пщ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж хуралдаж байгаа тул хуралдааны ирцээс хасч өгөхийг хүсч байна” гэв.

Хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Та УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй тул ирцээс хасах боломжгүй. Харин бусад асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар хариулт өгнө үү” хэмээн хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөлийг хангах нь чухал. Засгийн хуралдаанд асуудал хэлэлцэхэд ХЗДХ-ийн сайдын санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байдаг.

Нөгөө талаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт бол цагаан дээр хараар бичигдсэн эцсийн шийдвэр бөгөөд УИХ түүн дээр дахин хяналт тавих эрхгүй гэж хуульд тодорхой заасан. Тиймээс Цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь уншиж, утга санааг нь зөв ойлгох нь зүйтэй” гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.175] 2025-10-24 16:36:05

Удахгүй далд орно


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.