Улс төр энэ хэмнэлээрээ үргэлжилбэл 2027-2028 оны сонгуульд АН үнэмлэхүй ялалт байгуулна
МЕС судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрийн барометр судалгааны дүнг өчигдөр (2025.10.24)-нд зарлалаа. Судалгаанаас харахад сүүлийн зургаан сарын турш нийгмийн сэтгэл зүйд ажиглагдаж буй суурь ойлголт баталгаажиж эрх баригч МАН-д итгэх итгэл хүчтэй суларсаар байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 функтээр иргэдийн итгэл, дэмжлэг суларсан нь эрх баригч хүчний хувьд ноцтой асуудал юм. МАН-аас сонгогдсон улстөрчдийнх нь хувьд иргэдийн хүлээлтэд хүрэхгүй, үйл ажиллагаа нь нийт массын хүлээлтийн эсрэг, Засгийн газар, УИХ-ын хэрэгжүүлж буй бодлого шийдвэр ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй байгаа гэсэн үг. МАН, МАН-ын байгуулсан УИХ, Засгийн газар үйл ажиллагаа болоод удирдлага, кандидатын тухайд цоо шинэ бодлого, төлөвлөлтөд нэн яаралтай шилжихгүй бол 2027, 2028 он гэхэд массын дэмжлэг 1 бүхэлд функтэд хүрэхгүй дараагийн сонгуулийн дүнгээр УИХ-ын дийлэнх олонхоос хэт цөөнхийн байр суурьт шилжиж магадгүй байгаа юм. Нэн яаралтай шатахууны хомсдол, өргөн хэрэглээний үнийн өсөлтийн эсрэг тэмцэхгүй, жолоодлогогүй төр хэвээр оршсоор байвал иргэд маш муу гэсэн дүнг тавих нь тодорхой, сэтгэл зүй нь аль хэдийн бүрджээ. Энэхүү ард түмний итгэлийн савалт сөрөг хүчин АН-ыг чиглэх нь тодорхой. АН-ын үйл ажиллагааны дэмжлэг тогтмол өссөөр 4.5 хувьд хүрчээ. Энэ нь АН-ын сүүлийн 10 жилд тохиогоогүй үзүүлэлт. Энэхүү массын дэмжлэгийг АН хэрхэн хадгалах вэ.
Өсөлтийг яаж хангасаар байх вэ гэдэг нь тухайн намын шинэ удирдлагуудын бодлого, үйл ажиллагаанаас шууд хамаарна. Маш муу ажиллаж байгаа УИХ, Засгийн газрыг хууль тогтоох түвшинд хамгаалсаар байвал АН-ын дэмжлэг улс төрийн гурав дахь хүчин рүү шилжих бүрэн боломжтой.

Нийгэм улстөрчдийн бүлэг хулгайн, тонуулыг үзэн ядаж буй энэ цаг үед сонор сэрэмжтэй, эрх баригчдаас эрс ялгарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж улс төрийн тоглолтоороо МАН-аас ялгарч гарч ирж чадахгүй бол ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН гэх мэт улс төрийн гуравдагч тоглогчийн орон зай руу иргэдийн дэмжлэг огцом савах өндөр эрсдэл байсаар байна.
Энэ нөхцөл эдгээр боломжуудыг харж ажиллаж чадвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулиар АН үнэмлэхүй ялах нь тодорхой байна.















.jpg)















































.jpg)


Сэтгэгдэл
Зочин [66.181.161.193] 2025-10-25 14:33:43
Хуцна биз адилхан хулгайч нар шүү дээ. 3 дагч хүчнээс болон зөв залуусыг түлхүү гаргах хэрэгтэй.