K-pop урлагийн түүхэнд “ОКГВАН СОЁЛЫН МЕРИТИЙН ОДОН”-гоор шагнуулсан хамгийн залуу, хамгийн өндөр соёлын гавьяаны шагнал хүртсэн уран бүтээлчээр G-Dragon шалгарлаа

Aдмин / Энтертайнмент

G-Dragon тайзан дээр гарч шагналаа гардан авахдаа бага зэрэг сандарсан ч инээмсэглэн, “Хамгийн залуу хүртэгч, дуучин G-Dragon байна” гэж мэндчилжээ.

Тэрээр цааш хэлэхдээ: “Би урт завсарлага авсны дараа бараг нэг жил болж байна. Би зургаан настайдаа юу ч ойлгохгүй атлаа ээжийнхээ гараас хөтлөн анхны шалгаруулалт руу орж байлаа. Тэр өдрөөс хойш би нэг л зүйлийг мөрөөдсөөр ирсэн. Хүүхэд насандаа дуучин болох мөрөөдлөө биелүүлж, хорин настайдаа олон шагнал авсан. Харин одоо гучин насандаа ‘Соёлын гавьяаны Окгван одон’-гоор шагнууллаа.

No description available.

Тэгээд дөчин насныхаа уран бүтээлийг бүр ч их догдлон хүлээж байна. Би багаасаа дуучдыг биширдэг байсан, одоо ч гэсэн биширдэг. Би дуучин гэдгээрээ бахархдаг, энэ ажлаа чин сэтгэлээсээ хайрладаг. Намайг урамшуулж, гэрэлт од шиг байсан ахмад уран бүтээлчиддээ талархаж байна. Тэдний ‘дуу’-г сонсож өссөн би одоо өөрөө нэгэн ‘од’ болжээ. Ирэх жил бидний хамтлагийн 20 жилийн ой тохионо, энэ гавьяаг хамтран зүтгэгч нөхөдтэйгөө хуваалцахыг хүсэж байна. Бүх фэнүүддээ баярлалаа” гэжээ.

G-DRAGON Reveals Okgwan Cultural Medal's Korean Design


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.