Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, "COP17-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, "Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажил, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, ургац хураалтын урьдчилсан дүнтэй танилцах аж.





















.jpg)










































Сэтгэгдэл
Зочин [66.181.171.98] 2025-11-05 10:45:46
Ер нь тэгээд ЭМДСан мөнгөгүй болж байгааг тухайн үеийн Оюун-Эрдэний ЗГ мэдэхийн дээдээр мэдэж байсан хэдий ч Номин сайдтайгаа нийлж төсвийн өчнөөн хөрөнгийг шал хэрэггүй өөрсдийн тансаглалд зарцуулж байсан нь одоо ойлгогдож байна. Тэр үед анхаараад дэмжлэг хуримтлалд хамруулж байсан бол ингэж тартагтаа тулахгүй л байсан байх даа. ОЭ болон Херо, Номин явсан газар балагтай гэж