Ардчилсан намын удирдлагууд БНСУ-д оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Aдмин / Улстөр

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Б.Түвшин, Д.Энхтуяа болон УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүдийн бүрэлдэхүүнтэй төлөөлөл энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Албан томилолтын хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн төлөөлтэй уулзлаа. Уулзалтаар БНСУ-д ажиллаж амьдрах, суралцах нөхцөл, зорчих виз, хөдөлмөр эрхлэх орчны талаар иргэдээс мэдээлэл сонсож, ярилцлаа.

Мөн БНСУ-д ажиллах хугацаанд эх орондоо нийгмийн даатгал төлөх боломжийг бий болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөсөн иргэн илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд Ардчилсан намын баримталж буй бодлогын талаар Намын удирдлагууд болон УИХ-ын гишүүд танилцуулж, иргэдтэй халуун дотно яриа өрнүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 60 орчим мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байна. Элчин сайдын яамны мэдээлснээр 16 хүртэлх насны 6,800 орчим монгол хүүхэд оршин сууж байгаа бөгөөд үүнээс дөнгөж 300 орчим хүүхэд л Монгол сургуульд сурч байгаа аж.

Тус улсад амьдарч буй иргэдийн тоо манай улсын нэг аймгийн иргэдийн тоотой тэнцэх хэмжээний байгаа учир Монголын төр заавал анхаарал хандуулах шаардлагатай хэмээн Намын удирдлагууд, УИХ-ын гишүүд яриандаа дурдаж байлаа.

Уулзалтад ирсэн иргэд УИХ-ын гишүүдээр дамжуулж өөрийн саналыг төрийн бодлогод тусгуулах, мөн БНСУ-ын төрийн бодлого, хууль эрх зүйн орчны бодлогод тусгуулж шийдвэрлүүлмээр саналуудаа уламжлав.

Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзах үеэрээ та бүхний хэлж захисан, анхаарал хандуулах зарим асуудлыг уламжилж, шийдэх боломжийн талаар хөндөж ярина хэмээв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.