ЧУУЛГАН: "Ухаа худаг"-ийг шалгах ХШТХ байгуулах асуудлыг хойшлууллаа
Улсын Их Хурлын өнөөдрийн /2025.11.07/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Л.Оюун‑Эрдэнэ нарын 33 гишүүний 2025.10.06‑ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Х.Тэмүүжин гишүүн парламентын хяналтын түр хороог олонхийн саналаар байгуулах нь парламентын ёс, хяналт шалгалтын тогтолцооны чухал асуудал болохыг сануулан, “Түр хороо байгуулж өгөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Төслийн хүрээнд "Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбоотой оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулах санал оролцуулсан.
Гэвч хоёр удаагийн санал хураалтаар олонхын дэмжлэг аваагүй буюу гурав дахь удаа дээрх асуудлаар санал хураалт явуулахад 50 хувийн дэмжлэгтэй тэнцсэн ч олонх дэмжсэн гэж тооцогдоогүй тул уг түр хороо байгуулах саналууд дэмжигдсэнгүй.
Санал хураалтын явцад техникийн алдаа гарч, “дэмжсэн” байсан гишүүдийн санал төхөөрөмж дээр “татгалзсан” гэж буруу бүртгэгдсэн асуудал гарсан нь маргаан дагуулав. Жишээ нь, УИХ‑ын гишүүн О.Алтангэрэл өөрийн санал буруу бүртгэгдсэн талаар тодруулсан байна.
Ийнхүү хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ‑ын дарга Б.Пүрэвдорж гурван удаа санал хураалтыг зохион байгуулсан ч тогтоол батлах алхмаа цохиж чадалгүй, улмаар МАН‑ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар хурал түр завсарлав.
Уг асуудлаар хэлэлцэх түр хорооны байгуулагдах эсэхийг ирэх долоо хоногийн чуулганд дахин хэлэлцэн шийдэхээр болжээ.



























.jpg)












.jpg)





















Сэтгэгдэл