"Грэмми-2026" шагналд нэр дэвшигчид тодорчээ
Америкийн рэп дуучин Кендрик Ламар хоёр дахь жилдээ дараалан “Грэмми” хөгжмийн наадмын хамгийн олон шагналд нэр дэвшсэн уран бүтээлч боллоо. Америкийн Дуу бичлэгийн академи энэхүү нэр хүндтэй наадмын шагналд нэр дэвшигчдийг баасан гарагт танилцуулжээ.
К.Ламар энэ онд "Шилдэг цомог", "Шилдэг уран бүтээлч" зэрэг есөн номинацид нэр дэвшсэн байна. Шилдэг уран бүтээлчийн шагналын төлөө К.Ламар Леди Гагатай өрсөлдөнө. Леди Гага зургаан төрөлд нэр дэвшиж, нэр дэвшсэн шагналыг тоогоор хоёрдугаарт бичигдсэн байна.
Түүнчлэн Пуэрто-Рико гаралтай рэп дуучин Бэд Банни дуучин Сабрина Карпентер нар зургаан төрөлд нэр дэвшсэн байна. "Netflix" платформд зориулан бүтээсэн "KPop Demon Hunters" хүүхэлдэйн кино мөн нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ.
"Грэмми"-ийн ялагчдыг Америкийн Дуу бичлэгийн академийн 15 мянган гишүүний саналаар тодруулна. Тус хөгжмийн наадмын 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2026 оны хоёрдугаар сарын 1-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт болно.





































.jpg)












.jpg)











Сэтгэгдэл