Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, Шадар сайдаар томилох саналыг танилцуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 7-нд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилох саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн.
Дээрх асуудлыг өнгөрсөн баасан гарагт танилцуулах байсан ч Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байсан тул асуудлыг хойшлуулсан билээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн тогтоосон тов дагуу өнөөдөр Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.































































Сэтгэгдэл
иргэн [66.181.183.45] 2025-11-12 10:43:38
Урьчилан мэдчихээд ЗГ ын даалгавар биелүүлж будилуулсан нэовш байна аа даа, Хор найруулдаг хүн хорондоо үхдэг юм гэнэлээ, БГД-ийн намынхан Ж,Ганбаатарыг унагаах гээд өөр намын Золжаргалыг гаргаж байсан гэж ярьцгаадаг,Ганбаатараа чадаагүй, Эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн нэгдэл гарч ирлээ дээ
mm [210.105.85.22] 2025-11-12 08:58:16
Harah tsarainaas neg tiim muu hundee, aimaar ondor zeel meelee tolson yumuu ene yarbaisan ats