Булганыхан нийлж МАН-ын Бага хурлыг УДШ-д бүртгүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ

Aдмин / Улстөр

Өнөөдөр Сахал Ж.Бат-Эрдэнэ лоббидож нэгэн тогтоол гаргаснаа хав дарж байгаа аж. Тэрхүү тогтоол нь намын дүрмээ болон Монгол Улсын намын тухай хуулийг ноцтой зөрчсөн агуулгатай тогтоол юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн зуурсан будилаан хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж эхэллээ.

МАН-ын Бага хурлын гишүүний ор гарвал заавал Их хурлаар оруулж шийддэг дүрэмтэй болсон. Гэтэл МАН-ын Булганыхан будилаантай гэдгээ батлав уу, ямартаа ч тус аймгийн нэг гишүүний нэр бичигдээгүй орхигдсон будилаан цаашид МАН-ын Бага хурал Улсын Дээд шүүхэд бүртгэгдэх эсэхэд хуульчдыг эргэлзээнд орууллаа. Улс төрийн ууган хүчин угтаа бол ийм алдаа гаргаж боломгүй сэн.

Тэд Булган аймгийн эрх мэдлийн төлөөх өчүүхэн жижиг ашиг сонирхол нь хамгийн гол нь намынхаа Бага хурлыг хорлосон үйлдэл үү, ямартаа ч намын нэр хүндээ шороотой хутгах нь гарцаагүй болов уу.

Цаашлаад УДШ хуулиа баримталдаг бол МАН-ын Бага хурлыг бүртгэх ёсгүй. Учир нь Булган аймгийн асуудлыг Бага хурлаараа шийдье хэмээн тогтоолдоо заасан. Гэвч Бага хурлаар шийдэх эрхзүйн боломж байхгүй, зөвхөн Их хурлаар шийдэх зохицуулалттай. Хашир хуульчид намын дүрэм, намын тухай хуулиа баримталж үүнийг баттай хэлж буй аж.

Их хурлаар шийдэх асуудлыг Бага хурлаар шийдчихье хэмээн тогтоол гаргуулж буй эрхэм гишүүнд хууль үйлчилдэг үү? Харцгаая. ..

Эсвэл хуулийг уландаа гишгэсэн, хэсэг нөхдийг цуглаан боллоо хэмээх цахим ертөнцөөр тарж буй ард түмний бухимдал үнэн болох уу.

Хамгийн ноцтой нь Булганыхан Их хурлаар шийдэх дүрэмтэй асуудлыг Бага хурлаар шийдье хэмээн тогтоол гаргуулсан нь МАН-ын Бага хурлыг бүртгэхгүй байдалд оруулахаас гадна Бага хурлаас томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл хүчингүй гэсэн үг.

Нүцгэн торт үлээж буй зургаараа олонд танигдсан Ж.Бат-Эрдэнэ гишүүний гарын нөхөд аль хэдийн хашгираад эхэлж. Тэдний тухай баримтыг дэлгэвэл далай далай гэх юм билээ Булганыхан… Ийнхүү Будилаантай Булганыхан өөрсдийгөө биш МАН-ын Бага хурлаа намынхаа нэр хүндийг будилаантуулав. Будилааны эздэд хариуцлага тооцож, хуулиа хэрхэн биелүүлдэг нам болохыг харах л үлдлээ. Хууль бус тогтоолын талаар дахин мэдээлнэ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

зочин [66.181.184.104] 2025-11-18 16:57:46

Булганд ёс бус үйлдэл далай боллоо Сахал тэжээсэн хэдэн гөлөгнүүд зайлаарай

анар [66.181.184.104] 2025-11-18 16:56:26

Булганыхан санаатай ийм үйлдэл гаргаж байна намыг бужигнуулж байна Булгандаа эзэд байж бодно том намыг ингэж самарч болохгүй

иргэн [103.57.92.131] 2025-11-18 16:05:35

Алив юмыг хүч түрэх хэсэг бүлэглэлд давуу байдал бий болгох нь нурдаг жамтай, Хор хорондоо л дуусдаг,2027 2028 он хажууд ирчихсэн Хичнээн төсвийн мөнгө цацаад ч яах билээ, Үнэн царайг хуулна даа,Зантка ажлаа өгөөд л зугатаана юун 2030 он уйлагнаад ч нэмэргүй юм болно,Түмэн олон л 5 жил гэж харсаар хохирох юм даа,


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.