Ч.Хүрэлбаатар УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын дарга Н.Учрал багаа бүрдүүлж эхлээд байна. Тэрээр УИХ-ын даргын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар Сайд асан Ч.Хүрэлбаатарыг томилсон байна.
УИХ-ын дарга Н.Учралын хувьд Төгрөг нуурын ордыг шалгах,төрд буцааж авах ажлыг анх эхлүүлж байсан бол Ч.Хүрэлбаатарын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн "Женко" Х.Баттулгатай хамгийн хүчтэй зөрчилддөг байсан улс төрч.
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатарыг Сангийн Сайдаар томилсон шийдвэрт хүртэл хориг тавьж байв. Иймээс ч Ч.Хүрэлбаатарыг УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр томилсон шийдвэрийн ард улс төрийн тодорхой учир шалтгаан байж мэдэх юм.
С.Сарнай
































































Сэтгэгдэл
зочин [150.228.177.130] 2025-11-25 16:15:48
ДАХИАД УЛСЫНХАА ГАЗАР НУТГИЙГ 100 ЖИЛЭЭР ХЯТАДАД ӨГӨХ БОДЛОГО ЯВАХ НЬ ДЭЭ ЭНЭ ИХ ХУРАЛ БҮТЭХГҮЙ ЗАМДАА ОРЛОО ДОО
Зочин [104.28.68.89] 2025-11-25 15:36:44