Х.Тэмүүжин: ҮХЦ-ийг бүрэн эрх нь дууссан гишүүн даргалж, шийдвэр гаргаад сууж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин" Бүрэн эрх нь дууссан ҮХЦ-ийн гишүүн ҮХЦ-ийг даргалж, шийдвэр гаргаад сууж байна. Хуулийн дагуу УИХ-аас санал болгож томилогдсон ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх дууссан учраас энэ асуудлыг нэн даруй шийдэх ёстой. 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын 58 дугаар тогтоолоор томилогдсон ҮХЦ-ийн гишүүний хугацаа дуусаад хагас жил болох гэж байна.

Хуульчдийн мөрөөдөл карьерынх нь оргил Үндсэн хуулийн шүүх байдаг. Үндсэн хуулийн шүүхэд шүүгч хийх нь хүн болгоны мөрөөддөг ажил биш. Өөрөө хүсэлт гаргаж байхад нь чөлөөлөхгүй гэх нь зохимжгүй зүйл" гэв.

Хуралдаанд оролцсон гишүүд Л.Өлзийсайханаас асуулт асууж, хариулт авсны дараа 64,2 хувийн саналаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөв.

Чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, УИХ-ын Нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилох тухай асуудлыг Төийн байгууллалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлаар завсарлага авсан тул УИХ-ын дарга тус бүлэгт хоёр цагийн завсарлага олгож буйгаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.