Бага ангийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц мөн гурван улирлаараа явна. Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна.
Харин хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм байна. Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ.
- Бага анги- 2025 оны 12 дугаар сарын 15-наас 2026 оны 1-р сарын 23
- Дунд анги- 2025 оны 12 дугаар сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 23
- Ахлах анги-2025 оны 12 дугаар сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 16-ныг дуустал амарна.




































































Сэтгэгдэл