Нэгдүгээр сард 652 иргэн цахимаар бараа захиалаад, залилуулжээ

Aдмин / Хууль

Энэ оны нэгдүгээр сард 652 иргэн онлайн бараа захиалж залилуулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллэв.

Залилагчид онлайнаар хямд, чанартай харагдах барааны хуурамч зар тавьж, урьдчилгаа мөнгө авдаг. Тэд таныг бараа захиалахад үнийн дүнгийн 30-50 хувийг урьдчилан шилжүүлэхийг шаардана. Мөнгө шилжүүлсний дараа "Бараа удахгүй очно" гэх мэтээр хүлээлгэсээр эцэст нь таныг блоклож, харилцах боломжгүй болгодог байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд бараа, үйлчилгээ захиалахдаа урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.