1 сая орчим еврогийн үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ

Aдмин / Энтертайнмент

Парис хотын нэгэн оршин суугч ердөө 100 еврогоор сугалааны тасалбар худалдаж аваад алдарт Пабло Пикассогийн 1 сая орчим ам.долларын үнэтэй зургийн эзэн болжээ. 58 настай Парисын оршин суугч Ари Ходара гэдэг эрэгтэй "100 еврогоор 1 Пикассо" хэмээх буяны сугалаанд оролцож, алдарт зураачийн "Эмэгтэй хүний нүүр" хэмээх бүтээлийг хожсон байна. Пикассогийн бүтээлүүдийг эртнээс шүтэн биширдэг байсан тэрбээр ресторанд хоол идэж байхдаа сугалааны талаар санамсаргүй олж мэдээд тасалбар худалдаж авчээ. Ялагч болсноо анх дуулаад зохион байгуулагчдаас тоглоом хийж байгаа эсэхийг нь лавласан гэнэ.

Энэхүү буяны сугалааны тохирлыг "Christie's" дуудлага худалдааны ордонд мягмар гарагт явуулжээ. Дэлхий даяар нийт 120 мянган тасалбар зарагдаж, 12 сая орчим евро цугларсан ба уг сугалааг Альцгеймерийн өвчний судалгааг дэмжих зорилгоор зохион байгуулжээ. Олсон орлогыг шинжлэх ухааны төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бол 1 сая орчим еврог уг зургийг эзэмшиж байсан "Opera Gallery"-д шилжүүлнэ.

Тус галерейг үүсгэн байгуулагч Жиль Дианы хэлснээр, уг бүтээлийн зах зээлийн бодит үнэлгээ нь ойролцоогоор 1.45 сая евро боловч сугалаанд зориулан хямдруулсан үнээр өгчээ.

Парис хотын тэргүүлэх улсын эмнэлгүүдийн дэргэдэх Альцгеймер өвчний судалгааны сангаас сугалааг зохион байгуулсан байна. Энэ бол анх удаа хэрэгжүүлж буй төсөл биш юм. 2013 онд буяны сугалаагаар АНУ-ын гал түймэртэй тэмцэх албаны нэгэн ажилтан алдарт зураачийн "Дуурийн малгайтай хүн" гэдэг бүтээлийг (1914 он) хожиж байжээ. Мөн 2020 онд зохион байгуулсан сугалаанд Италийн нэгэн эмэгтэй азтан болж, Пикассогийн натюрморт зургийг хожсон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.