Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл явах дүүжин тээврийн 30 кабиныг суурилуулжээ

Aдмин / Технологи

НТУГ-аас мэдээлснээр, Франц улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Яармаг-Хархорин чиглэлийн “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн талбайд Францын Элчин сайд Коринн Пэрера Да Силва зочилж, ажлын явцтай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд:

  • 19 тулгуур баганыг угсарч дуусгасан,
  • Буудал, гараашны барилгын дотор засал үргэлжилж буй,
  • 112 тонн ган татлагыг татаж, нийт 98 кабины 32-ыг нь гараашинд суурилуулсан бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу явж байна.

Нийт 4.2 км урттай энэхүү дүүжин замаар нэг кабин нь 10 зорчигч тээвэрлэж, хоёр буудлын хооронд 11 минут зорчих юм. Төсөл ашиглалтад орсноор нэг чиглэлд цагт 2,300 орчим хүн тээвэрлэх хүчин чадалтай хөдөлгөөнт систем бүрдэнэ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.