“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

Aдмин / Эдийн засаг

“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан, өргөн мэдүүлж батлуулсан дээрх хуулиар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимд нийцэж буй юм.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн саналаар хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

зочин [103.212.118.47] 2026-07-20 22:02:59

яагаад 1,2 хүүхэд гаргасан эхчүүд ямар ч одонгүй ,мөнгөн шагналгүй байх ёстой юм бэ? яагаад ? яагаад? яагаад? вэ?????? энэ эхчүүд зовдоггүй өвддөггүй цусаа урсгадаггүй ясаа яайруулдаггүй юм уу???????? 1,2 хүүхэд гаргасан ээжүүдэд одон медалыг нь яг адилхөн өг, мөнгөн шагналыг нь ч өг ээжүүд бүгд хүүхдээ төрүүлэхэд ёстой үхэлтэй тэмцдэг юм шүү зарим нь амь насаа ч алддаг тмйм болохоор эхчүүдийг ялгаварлаж хэрхэвч болохгүйээээээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.