Алтны үнэ дөрвөн улирал дараалан өсөж байна
Ам.долларын ханш суларч, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж эрэлтийг нэмэгдүүлснээр алтны үнэ дөрвөн улирлын турш дараалан өсөж, сүүлийн 7 долоо хоногийн хугацаан дахь дээд түвшинд хүрлээ.
Алтны спот үнэ 1 унц нь 4289.00 ам.доллароор арилжаалагдсан бөгөөд энэ нь зургаадугаар сарын 18-ны өдрөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
АНУ-д алтны фьючерс үнэ 1 унц нь 4345.50 ам.доллар, 1 унц мөнгөний үнэ 62.34 ам.долларт хүрчээ.
Цагаан алт 1 унц нь 1,750.15 ам.доллароор, паллади 1 унц нь 1,377.00 ам.доллараар тус тус арилжаалагдсан байна.
Ам.долларын ханш суларснаар бусад валютыг нөөцөлсөн трейдерүүд алтыг илүүтэй сонирхох болжээ.
Л.БУЯНАА


































































Сэтгэгдэл